Дэлхийг ариусгах Монголын үнэр
Өв соёл шингэсэн үндэсний брэнд болох "Гобидара"-н түүхийг танилцуулж байна.
Ковид-19 цар тахал олон бизнесийг үгүй хийсэн. Гэхдээ шинэ цаг үед дасан зохицож чадсан бизнесүүдийн хувьд цар тахал нь эрсдэл биш харин боломж байв. Ийм бизнесийн нэг нь “Гобидара” юм.
Зургийн тайлбар: “Гобидара” брэндийн үүсгэн байгуулагч Б.Цэнгэлмаа 2024 онд ХБНГУ-ын Берлин хотод болсон олон улсын үзэсгэлэнгийн үеэр.
“Гобидара” бол монголчууд эртнээсээ гал голомтоо ч утаж ариусгахаас эхлээд өргөн дэлгэр ашиглаж ирсэн арц, гангыг инновац шингээн, шингэн хэлбэрээр хэрэглээнд нэвтрүүлж чадсан, өсөн дэвжиж яваа үндэсний брэнд юм.
Арц, гангыг бүтээгдэхүүн болгох санаа хэрхэн төрсөн талаар “Гобидара”-н үүсгэн байгуулагч Б.Цэнгэлмаа “Би эмээгийн хүүхэд. Багаасаа л арц, гангыг уугиулж хэрэглэх талаар мэддэг. Тиймээс энэ ахуйн хэрэглээгээ эм зүйн ухаантай хослуулаад инновац шингээе гэдэг сэдэл төрж, бодож эхэлсэн. Тухайн үед япончуудын аргалын утааны талаар хийсэн судалгаа их явдаг байсан” гэлээ.
Сониучаа барьж дийлдэггүй зан нь Б.Цэнгэлмааг түмэн бодисын хувилахуй ухааны ертөнцөөр урам зориг дүүрэн аялахад хүргэсэн нь 10-аад жилийн тэртээгээс эхлэлтэй. Б.Цэнгэлмаа АШУҮИС-ийг эм зүйч мэргэжлээр төгссөн. Их сургуульд ормогцоо л шинэ санаа гаргах, зохион бүтээх уралдаан тэмцээнүүдийн гол өрсөлдөгчдийн нэг байж, ямар нэг юм дуулгадаг түүний бүтээлч сэтгэлгээ туршлага сууж явсаар “Гобидара”-г бий болгох үндэс болсон гэдэг.
Зургийн тайлбар: Олон улсын үзэсгэлэнд тавигдсан “Гобидара” брэндийн бүтээгдэхүүн.
Эхлүүлсэн болгон амжилттай байдаггүй. Б.Цэнгэлмаа ч энэ замыг туулсан. Гэхдээ бизнест төдийгүй ер нь ямар ч зүйлд цаг үеийн тохироо гэж гайхамшигтай их энерци бий. “Гобидара”-н хувьд тэрхүү цаг үе нь Ковид-19 цар тахал байв.
Арц, гангын ариутгагч шид, анхи сэнх хийх сэтгэл сэргэм үнэр. Үнэртэхүй хийгээд хүртэхүйн энэ гайхамшиг нь элдэв нян, вирусыг устгах чадалтай тул “Гобидара”-н шүршдэг ганга, гангатай нойтон салфетка, гангатай саван зэргийг хэрэглэгчид Ковид-19 цар тахлаас сэргийлэхэд өдөр тутамдаа хэрэглэдэг болжээ.
Энэ талаар Б.Цэнгэлмаа “Тухайн үед санитол гэх мэт импортын бүтээгдэхүүн их хэрэглэж байсан шүү дээ. Хэдийгээр бидэнд бүтээгдэхүүн болгож болохуйц олон судалгаа байсан ч ариутгалын бүтээгдэхүүн хамгийн их хэрэгтэй цаг үе байсан. Тиймээс гангатай шүршигч маань хамгийн хүчтэй ариутгагч болж чадсан” гэлээ.
Монгол оронд түгээмэл тархсан арц, гангыг орчин үеийн хэрэглээнд нийцүүлэн ухаалаг шийдлээр хэрэглэгчдэд хүргэж буйгаараа “Гобидара” үнэ цэнтэй. Гангыг тимол, терпениол, борнеол зэрэг антиоксидант үйлчилгээтэй бодистой нэгтгэсэн тул гар хуруугаа ариутгахаас гадна бүх төрлийн хатуу гадаргууг ариутгах боломжтой. Мөн агаар цэвэршүүлэх, нүдний шил, гар утас болон ухаалаг төхөөрөмжийн дэлгэцээ арчих гээд олон зорилгоор хэрэглэдэг.
Өнө эртний нүүдэлчин ахуйн хэрэглээг орчин цагт хувьсган, монголчуудын төдийгүй бусад улс орны хүмүүсийн сонирхол, таашаалд нийцүүлснээрээ “Гобидара” Монголыг илэрхийлэх нүүр царай болов. Сүүлийн хоёр жилийн хугацаанд “Гобидара” -н хамт олон үйлдвэрлэлийн хүчин чадлаа нэмэгдүүлж, олон улсад танигдаж эхэлсэн байна. Үйлдвэрийн шинэ байртай болж, тун саяхан 5 дугаар сард арцтай шүршигчээ худалдаанд гаргаж, БНХАУ--ын Харбин хотноо болсон 34 дэх удаагийн эдийн засаг, худалдааны үзэсгэлэнд оролцоод иржээ. Мөн ирэх зургадугаар сард болох JCI-н зохион байгуулж буй Ази, Номхон далайн бүсийн чуулганд ивээн тэтгэгчээр оролцож, 70 гаруй орны 5000 гаруй зочны алгыг дэлгэхэд бараа бүтээгдэхүүнээсээ дээжилж байгаа тухайгаа Б.Цэнгэлмаа хуучиллаа.
Зургийн тайлбар: БНХАУ-ын Харбин хотноо 2025 оны 5 дугаар сард болсон Харбины 34 дэх удаагийн эдийн засаг, худалдааны үзэсгэлэнд “Гобидара” брэнд оролцов.
Олон улсын үзэсгэлэн, арга хэмжээнд оролцож явахдаа “Монгол ийм гоё байдаг юм уу”, “Монгол үнэртэж байна” гэсэн сэтгэгдлийг гаднынхан их хэлдэг гэнэ. Гадаадад амьдардаг нутаг нэгтнүүд нь хүртэл “Танай бүтээгдэхүүн бол зүгээр л эморуулдаг. Эх орноо санаад өрөөндөө уйлдаг” гэхийг сонсоод “Гобидара”-ийнхан Монгол бол уудам тал нутагтай, морь унасан хүмүүс байдаг гэх тогтсон ойлголтыг өөрчилж байгааг олж харжээ.
Солонгосыг илэрхийлдэг ургамал хүн орхоодой байдаг шиг Монголыг илэрхийлэх ургамал арц, ганга байх боломжтой аж. Монголын тал нутгийн салхийг хажуудаа, халаасандаа авч яваад, хэзээд ч мэдрэх тийм ид шидийг “Гобидара”-н бүтээгдэхүүн агуулдаг.
Тиймээс ч бид Гобидара-г Монголыг зорьж ирсэн жуулчид, гаднын айлчин гийчин, эрхэм зочдодоо барих өв соёл шингэсэн хүндтэй бэлэг хэмээн онцолж байна.
Зургийн тайлбар: “Гобидара” брэндийн бүтээгдэхүүний дээж.
Нэр: Гобидара буюу говийн дарь эх гэсэн утгатай.
Давуу тал: Байгальд хог хаягдал багатай, өв соёл шингэсэн, эрүүл мэндэд ээлтэй
Бүтээгдэхүүн:
Шүршдэг арц
Шүршдэг ариун ганга
Нойтон салфетка
Гангатай саван
Шүдэнз
Говидара лаа
Нэрийн дэлгүүр: Зайсан Seven Star, 1-46 тоот. Мөн томоохон 20 гаруй дэлгүүрийн салбаруудаар түгээгддэг.
Цахим хуудас: www.gobidara.com
Сошиал хаяг: GOBIDARA MONGOLIA
Хүргэлттэй эсэх: Тийм.
Утас: 8068 0118





